Posts

МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Image
МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ? Ta бүхэндээ Мэргэжлийн Зөвлөгөө Өгөгч мэргэжилтэй хүний хувьд энэ сэдвээр товчхон ч гэсэн зөвлье гэж бодлоо. 1. Мэргэжлийг хэдэн наснаас ч эхэлж сонгож болно. Сургууль төгсөх үедээ л сонгоно гэдэг бол буруу. Бид өдөр бүр л телевиз, радио, интэрнэт, ном гээд л олон олон мэргэжлийн хүмүүсийг хардаг шүү дээ. Тийм их боломж байхад яагаад энэ талаар бодож болохгүй гэж. Хойш бүү тавь. 2. Нэгээс илүү мэргэжил сонго. Жишээлбэл хамгийн их дуртай болмоор байгаа мэргэжил чинь юу вэ? Тэгээд тэрний дараа нь ямар мэргэжил байна? Ингэж нэгээс илүү мэргэжил бэлдэнээ гэдэг маань та сэтгэл дундуур хоцрохгүй байна гэсэн үг. Яагаад гэхээр та мэргэжлээ сонголоо гэхэд нэг мэргэжил болохгүй бол нөгөөх мэргэжлээ сонгочих боломжтой учраас. 3. Мэргэжлээ сонгохдоо өөрөө шийд. Зарим хүүхдүүд найз нөхөдтэйгөө адилхан мэргэжил сонгодог. Энэ нь магадгүй тэд найз нөхдөөсөө холдмооргүй ч юмуу, эсвэл бусдыг дуурайж тэдэнтэй адил болох сонирхлын улмаас байдаг. Тэгэхээр өөрөөсөө сайн асуу,

Өөрийгээ xөгжүүлж амьдралдаа эзэн бол

Image
  Xүний амьдрал гэж бүхий л төрлийн өнгө аялгуу хөг эгшиг xосолсон, олон талын xарилцаа ёс суртахууны xэв маяг зан заншил агуулсан баялаг сайхан цаг xугацааны xүрд билээ. Эргэлдэх энэхүү их хүрдэн дунд бүхий л талаараа төгөлдөржсөн xүн байхыг xичээнэ гэдэг үнэхээр амаргүй ч бас биелшгүй зүйл гээд xайxрахгүй байхын аргагүй. Тийм ч болохоор амьдрал гэдэг тэмцэл гэж xэлэх xүмүүс бий. Тэр тэмцлийн үр дүн чамд ямар сэтгэл xанамж, баяр баясгаланг авчирна вэ? Аз жаргалтай сайхан амьдрал гэж өргөн утга агуулгатай ойлголт. Амьдралын тэнцвэр, сэтгэл xаналт, баяр баясгаланг авчрах зүйлүүд гол төлөв нийтлэг байдаг xэдий ч xувь xүмүүс, айл гэрийн амьдралд тэдгээрийн эзлэх байр суурь xарилцан адилгүй байгаа нь ажиглагддаг. Миний амьдралын голч цэгүүд, эрхэмлэж явах зүйлс гэж юу билээ гээд бодоод үзэхэд заавал голчилж, чухалчилж баймаар зүйлс нэлээд байх юм. Хүн амьдралын эрхэм зорилго, дээдлэх зарчим үнэт зүйлсээ мэдэхгүй байна гэж юу байхав ингэж цагаа үрэхээр өөр юм хийе хэмээн бас маргаж нэг ү

Үгээ хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ?

Үгээ хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ? Цөөхөн дуугардаг мөртлөө нэг ам нээхээрээ голыг нь олоод хэлчихдэг төрөлхийн үнэ цэнэтэй үгтэй хүмүүс байдаг. Тэдэн шиг болохын тулд үг, үйлдэл бүрийг нь дууриах биш харин хэрхэн өөрийнхөө дотор үнэ цэнэтэй үг хэлдэг хүнийг аваачих вэ гэдэгт асуудлын зангилаа бий. Тиймээс өөрийгөө нэг их өөрчлөхгүйгээр үгээ үнэ цэнэтэй болгоход чинь туслах зөвлөгөөг бэлтгэлээ. Мэдлэгийнхээ хүрээг тэлэх Ухаалаг үгс хэлдэг хүн бүхэн өргөн уудам мэдлэгийн хүрээтэй байдаг. Урьд нь сонирхдоггүй байсан гүн ухаан, уран зөгнөлт, шинжлэх ухааны гэх мэтчилэн нүдийг чинь нээж, ертөнцийг өөрөөр харахад чинь туслах номнууд унш. Эхний удаад уншаад ойлгоход хүнд байсан ч шантралгүй дараа дараагийн удаа гүн ойлгох гэж хичээгээрэй. Ялагч гэж ялсан биш харин зогсолтгүй тэмцсэн хүнийг л хэлдэг. Хүмүүсийг сонсож сурах Чи өөрөө бусдын үгийг сонсдоггүй бол хүмүүс хэлсэн үгийг чинь тоож ч сонсохгүй. Тиймээс буруу ярьж байгааг нь мэдэж байсан ч тухайн хүнийг дуустал нь тэвчээртэй сонс

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийнхээ хичээлийг давтуулах хамгийн шилдэг арга

Image
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийнхээ хичээлийг давтуулах хамгийн шилдэг арга Бид хүүхдүүдээсээ хичээлээ сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг.  Тэдэнд үргэлж хичээл хий гэж хэлдэг боловч  яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй шүү дээ.  Тэгвэл Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хичээл давтах шилдэг зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна. Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой аж.                                                    - Яагаад хичээл хийх ёстой вэ - Бид хүүхдүүддээ үргэлж “хичээлээ давт” гэдэг ч яаж хичээл давтахыг нь хэлдэггүй.  Уг нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх ёстой юм.  Жишээлбэл, нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж асуухад: “Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах ёстой гэж” хэмээн асуужээ.           

Хүүхдээ сургуульд бэлтгэж буй ээж, аавуудад өгөх 10 зөвлөгөө

Image
Хүүхдээ сургуульд бэлтгэж буй ээж, аавуудад өгөх 10 зөвлөгөө Маргааш навчсын үзүүр шаргалтсан есдүгээр сарын 1. Эрдэм номын баярын өдөр. Сургуулийн босго анх алхан орж буй зургаан настнуудын ээж аавууд энэ өдөрт хамаг чадлаараа бэлтгэж, бас санаа зовниж суугаа. Гэхдээ гоёхон дүрэмт хувцсаа өмсөөд, шинэхэн цүнхээ дэвтрээр дүүргээд хүү, охин тань хичээлдээ гарахаас өмнө сургуулийн тухай тодорхой ойлголттой, сурагч болох чинхүү хүсэлтэй байх ёстой. Тиймээс бид эцэг эхчүүдэд бяцхан зөвлөгөө бэлтгэлээ. Эдгээр алтан зөвлөгөө үр хүүхдийг тань хичээлийн анхны өдөртөө бэлэн байхад тус болно гэж найдаж байна.  Дүрэм №1: Өөрсдийгөө бэлд Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал зүйл бол эцэг эхчүүд хувьдаа бэлтгэлтэй байх ёстой. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ сургуульд бэлтгэх нарийн төлөвлөгөө гаргахгүй бол үр дүнд хүрэхгүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн хувь хүн гэдгийг ойлгох нь чухал. Хамгийн гол нь хүүхдийн авсан дүн биш, түүний мэдлэг олж авах хүсэл сонирхол, т

Ном унших зөвлөмж

Image
Ном унших зөвлөмж 1. Ном уншихын ач холбогдол - Сайн мэргэжилтэн болно - Сайхан амьдрах чадвар эзэмшинэ - Ном бол мэдлэг эзэмших үндсэн хэрэгсэл - Зөв төлөвшилтийг олно - Оюуны цэнгэл эдэлнэ - Чөлөөт цагийг зөв өнгөрөөнө - Суурь боловсролын хүрээ тэлэгдэнэ - Ном бол сайн багш 2. Номыг хэрхэн зөв сонгож унших - Дэлхийн сонгодог зохиолуудыг юуны түрүүнд унших хэрэгтэй - Шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолуудыг заавал унших ёстой - Зорилготой тохирсон номыг сонгож унш - Хүүхдэд зориулсан уран зохиолын номоос гараагаа эхлэх нь зөв - Ном нь уншигчийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх - Эх орны түүх, дурсгал, бахархлыг унших нь чухал 3. Номыг зөв унших арга - Уншсанаа тэмдэглэх - Өөрт сонирхолтойг унших - Өөрт хэрэгтэй хэсгийг дахин дахин унших - Албадлагаар унших нь зөв арга биш - Зөв байрлалаар сууж унших - Хурдан ун

Сурагчдын зөвлөл гэж юу вэ?

Image
Сурагчдын зөвлөл гэж юу вэ? Сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь сургуулийн нийт сурагчдын удирдах зөвлөл буюу тэдний төлөөлөл болсон дунд, ахлах ангийн манлайлагч сурагч нарын хамтын өөрийн удирдлагын байгууллага юм.  Сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүдийг дараах шалгуураар сонгон авсан билээ, үүнд: - Нийгмийн идэвх, оролцоотой - Сурлагын дундаж үнэлгээ онц, сайн - Хариуцлага хүлээх чадвартай - Бүтээлч - Шинийг сэдэж эрэлхийлэгч - Анги, хамт олноо тэргүүлэн, манлайлагч Сурагчдын зөвлөлийн гишүүдийн бүрэн шинэчлэлтийг 1 жилийн хугацаатай хийх ба 2011 - 2012 оны хичээлийн шинэ жилд сурагчдын зөвлөлийг II хагас жилд шинэчилсэн болно.  Сурагчдын өөрийн удирдлагын байгууллага нь төрийн өмчийн бүх сургуулиудад болон төрийн бус олон олон сургуулиудад байдаг сурагчдын шийдвэр гаргах төвшний дээд эрхтэй байгууллага билээ. Эдгээр байгууллагуудыг базаж байдаг "хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ" байдаг ба уг сүлжээний гол төлөөлөгч болох Нийслэлийн Х