Сурагчдын зөвлөл гэж юу вэ?
Сурагчдын зөвлөл гэж юу вэ?
Сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь сургуулийн нийт сурагчдын удирдах зөвлөл буюу тэдний төлөөлөл болсон дунд, ахлах ангийн манлайлагч сурагч нарын хамтын өөрийн удирдлагын байгууллага юм.
Сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүдийг дараах шалгуураар сонгон авсан билээ, үүнд:
- Нийгмийн идэвх, оролцоотой
- Сурлагын дундаж үнэлгээ онц, сайн
- Хариуцлага хүлээх чадвартай
- Бүтээлч
- Шинийг сэдэж эрэлхийлэгч
- Анги, хамт олноо тэргүүлэн, манлайлагч
Сурагчдын зөвлөлийн гишүүдийн бүрэн шинэчлэлтийг 1 жилийн хугацаатай хийх ба 2011 - 2012 оны хичээлийн шинэ жилд сурагчдын зөвлөлийг II хагас жилд шинэчилсэн болно.
Сурагчдын өөрийн удирдлагын байгууллага нь төрийн өмчийн бүх сургуулиудад болон төрийн бус олон олон сургуулиудад байдаг сурагчдын шийдвэр гаргах төвшний дээд эрхтэй байгууллага билээ. Эдгээр байгууллагуудыг базаж байдаг "хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ" байдаг ба уг сүлжээний гол төлөөлөгч болох Нийслэлийн Хүүхдийн Холбоонд манай сургуулийн сурагч, сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн дарга Х.Цогтбилгүүндарь нь сургууль, дүүргээ төлөөлөн уг холбоонд тодорхой сонгуульт албан тушаал эрхэлдэг юм.
2011 - 2012 оны хичээлийн II хагас жилд манай сурагчдын зөвлөл нь сурагчдын нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдийн оролцооны эрх үүргийг сурталчлан таниулж мэдүүлэх гэсэн зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд ажилдаа ханцуй шамлан орсны тод илрэл бол энэхүү вебсайт хөгжүүлэлт юм.
Сурагчдын зөвлөл маань сурагчидтайгаа илүү өргөн хүрээнд харилцахын тулд энэхүү вебсайтыг нээн ажиллуулж, өөрсдийн үйл ажиллагаагаа таньж мэдүүлэн, цахим ертөнцөд 45 - р дунд сургуулийн томоохон вебсайтыг нээж ажиллуулж буй анхны тохиолдол болж байгаа юм.
Comments
Post a Comment