Ном унших зөвлөмж



Ном унших зөвлөмж


1. Ном уншихын ач холбогдол

- Сайн мэргэжилтэн болно

- Сайхан амьдрах чадвар эзэмшинэ

- Ном бол мэдлэг эзэмших үндсэн хэрэгсэл

- Зөв төлөвшилтийг олно

- Оюуны цэнгэл эдэлнэ

- Чөлөөт цагийг зөв өнгөрөөнө

- Суурь боловсролын хүрээ тэлэгдэнэ

- Ном бол сайн багш

2. Номыг хэрхэн зөв сонгож унших

- Дэлхийн сонгодог зохиолуудыг юуны түрүүнд унших хэрэгтэй

- Шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолуудыг заавал унших ёстой

- Зорилготой тохирсон номыг сонгож унш

- Хүүхдэд зориулсан уран зохиолын номоос гараагаа эхлэх нь зөв

- Ном нь уншигчийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх

- Эх орны түүх, дурсгал, бахархлыг унших нь чухал

3. Номыг зөв унших арга


- Уншсанаа тэмдэглэх

- Өөрт сонирхолтойг унших

- Өөрт хэрэгтэй хэсгийг дахин дахин унших

- Албадлагаар унших нь зөв арга биш

- Зөв байрлалаар сууж унших

- Хурдан уншихаас ухаарч уншихын чухлыг анзаарах

- Олон ном унших нь чухал биш

- Гол ойлголтыг хөөж унших

- Шинэ нэр томьёоны тайлбарыг заавал олж мэдэх

- Номын үндсэн агуулгатай эхлээд танилц

- Унших номынхоо талаар эхлээд зөв төсөөлөлтэй бол

- Ойлгоход бэрх байгаа бол догол мөр бүрээр нь тогтож унш

- Уншиж байгаа зүйлээ бодож боловсруул

- Уншиж ойлгосноо дахин тодруулах

- Олсон ойлголтоо өөр номоос харах, харьцуулах, бататгах

- Залхуурах хамгийн хортой гэдгийг цаг ямарт анхаар

- Төвлөрч, тогтож унших

- Тусгай цаг гаргаж унших

4. Номоос авсан мэдлэгээ өөрийн амьдралд хэрэгжүүлэх

- Уншсанаа үл мартах

- Уншсанаа бясалгах /үйл хэрэг болгох аргаа хайх, олох/

- Уншсанаа өөрийнүйлдлээр батжуулах /туршиж үз, дууриахыг оролд/

- Таньж мэдсэнээ бусдад тайлбарлаж ойлгуулах

- Олж авсан мэдлэгээ бусадтай шүүн хэлэлцэх

Comments

Popular posts from this blog

Сурагчдын зөвлөл гэж юу вэ?

8. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ