8. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ
8. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ
8.1. ЗОРИЛГО
Мэдээлэл боловсруулах, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаандаа мэдээлэл, харилцаа холбооны технологийг бүтээлчээр ёс зүйтэй хэрэглэдэг, мэдээлэлжсэн нийгэмд соёлтой амьдарч, хамтран ажиллах чадвартай иргэн болгон төлөвшүүлнэ.
8.2. ЗОРИЛТ БА ХҮРЭХ ҮР ДҮН:
8.2.1. Сургалт, ахуй амьдралд тулгарсан асуудлыг танин мэдэх, шийдвэрлэх, боловсруулах, түгээхдээтохиромжтой мэдээлэл харилцаа холбооны технологийг эрх зүй, ёс зүйн зөрчилгүй, соёлтой сонгон хэрэглэнэ.
8.2.2. Мэдээлэл харилцаа холбооны технологийг болон мэдээлэл боловсруулах үндсэн зарчмыг ойлгох,хөгжлийн чиг хандлагыг ухаарах, мэдээллийн технологийн нэр томьёо, үг хэллэгийг зөв хэрэглэх, мэдээллийн технологийн хэл эзэмшинэ.
8.2.3. Мэдээлэл харилцаа холбооны технологийг сургалт, ахуй амьдралд хэрэглэх, өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх хэрэгсэл болгон ашиглах, мэдээлэлжсэн нийгэмд ажиллаж амьдрах чадвар, төлөвшилтэй болох, бие даан болон хамтран суралцах үйлдээ мэдээлэл харилцаа холбоо технологийг бүтээлч, хариуцлагатай хэрэглэнэ.
8.2.4. Интернэт дэх мэдээллийг ашиглах, бусадтай хуваалцахдаа оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэх,цахим орчинд бусадтай хүндэтгэлтэй, соёлтой харилцах, ахуй амьдралдаа байгальд ээлтэй ногоонтехнологийг сонгон хэрэглэнэ.
8.3. СУРАХ АРГА БАРИЛ, ЭЗЭМШИХ ЧАДВАР
Мэдээллийн технологийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид VI-VII, VIII-IX ангид мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэн асуудал шийдвэрлэх арга барилд суралцаж, дараах чадварыг эзэмшинэ.
8.5. АРГА ЗҮЙ БА ОРЧИН, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
8.5.1. Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөрийг сургалтын орчинд уялдуулан сургалтын төлөвлөгөөг баримтлан хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн болон сургалтын МХХТ-ийн орчин чухал нөлөөтэй. Тухайлбал, мэдээллийн технологийн хичээлийн лабораторийн нэг компьютерт 1-2 сурагч ногдож байх нь хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой. Нэг компьютерт гурав болон түүнээс дээш тооны сурагч ногдож байгаа үед хөтөлбөрийн хэрэглээний чадвар эзэмшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх учраас сургуулийн удирдлага болон
мэдээллийн технологийн багш хамтран сургалтын орчин, хичээлийн зохион байгуулалт (бүлгээр хичээллэх, блокоор зохион байгуулах)-ын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
8.5.2. Мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд МХХТ-ийг хэрэглэн асуудал шийдвэрлэх аргабарил эзэмших, хэл харилцаанд суралцах, хичээл хоорондын агуулга, арга зүйн уялдаа холбоог тооцох, хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулах үйл ажиллагаа нь хугацаа их шаардагдах тул долоо хоногт хоёр цагаар, хоёр улирал заахаар төлөвлөх боломжийг авч үзнэ.
8.5.3. Сургалтыг зохион байгуулахдаа тодорхой зорилготойгоор, суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхүйц, үрдүнд хүрэхүйц үйл ажиллагааг төлөвлөх, түүнийг гүйцэд хэрэгжүүлэх, хийсэн зүйлээ эргэцүүлэн бодох, алдаа оноогоо хэлэлцэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулна.
8.5.4. Сурагчид сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, харилцан ярилцах, нэг нэгнээсээ туршлага солилцох, хийсэн ажлаа тайлагнах, тайлбарлах нөхцөл боломжоор хангана. Сурагчдын чадварыг хөгжүүлэхэд багшлахуйн болон суралцахуйн дараах стратегийг баримтална.
Үүнд:
• Мэдээлэл харилцаа холбооны технологийг ашиглан асуудал шийдвэрлэх арга замыг сурагчид ойлгомжтой байдлаар таниулах, загварчлах, үлгэрлэх, хэрэгцээнд нь тулгуурлан сургалт, амьдралын практик жишээгээр баяжуулах
• Сургалтын технологийн орчин, нөхцөл байдалд нийцүүлэн сургалтыг төлөвлөх, зохион
байгуулах, сурагч бүрийн тэгш, идэвхтэй оролцоог хангах, сурагчдын ялгаатай байдлыг тооцох, үнэлэх
• Идэвхтэй эрэл хайгуул, судалгаанд суурилсан суралцахуйг МХХТ-оор дэмжих
• Сургалтын агуулгыг сургалтын орчин, сурагчийн идэвх оролцоонд нийцүүлэн өргөсгөх, сурагчийн бие даан хөгжихийг дэмжих
• Ганцаарчилсан, багийн үйл ажиллагаа, сургалтын идэвхтэй аргуудаар хичээлийг үр дүнтэй зохион байгуулах
• Сургалтын үр дүнг бодитой илэрхийлэх, сурагч нэг бүрийн ахиц дэвшлийг илрүүлж байхаар үнэлгээ хийх
8.6. ҮНЭЛГЭЭ
Үнэлгээний зорилтын тайлбар, тодруулга:
Мэдээлэл харилцаа холбооны технологийг хэрэглэн хэрэгцээт мэдээллээ боловсруулах, асуудалшийдвэрлэх арга барилын хөгжлийг дэмжих гэдэг нь:
- тавигдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах;
- мэдээлэл боловсруулах аргачлал, арга зүйг тодорхойлох;
- тохиромжтой технологи сонгон мэдээллийг боловсруулах;
- боловсруулсан мэдээллээ МХХТ-ийг ашиглан бусадтай хуваалцах, хамтран эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг ойлгоно.
Мэдээлэл харилцаа холбооны технологийн нэр томьѐо, үг хэллэгийг зөв ойлгон хэрэглэх, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ёс зүйтэй, соёлтой хэрэглэх, бүтээл хийх, тайлбарлах, бусадтай хуваалцах, хамтран ашиглах гэдэг нь сургалтын явцад эзэмшсэн мэдээлэл харилцаа холбооны технологийнухагдахуун, нэр, томьёог зөв хэрэглэх, технологийн хэл эзэмших, техник тоног төхөөрөмж, програмын хэрэгслийг сургалт, ахуй амьдралын асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх мэдлэг, чадварыг үнэлнэ.
Мэдээлэл харилцаа холбооны технологийг сонирхон судлах хүсэл эрмэлзэл, оролцоо, идэвх,санаачилгатай байх гэдэг нь сургалт, ахуй амьдралдаа хэрэглэх, суралцахуйн ач холбогдлыг ойлгож, түүний ололт, амжилтаар бахархах, мэдээллийн технологийг сонирхон судлах хандлагыг чухалчлан идэвх,оролцоогоор нь үнэлнэ.
8.7. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ
8.7.1. Судлагдахууны агуулгыг хэрэгжүүлэх чиглэлээр:
- МХХТ-ийн үндсэн ойлголт, ажиллагааны зарчим, түүний амьдрал, нийгэм дэх хэрэглээг ойлгон ухаарах, өргөн хэрэглээний технологийг бусад хичээл, ахуй амьдралын асуудлыг шийдвэрлэх практик жишээгээр баяжуулан зохион байгуулахад анхаарна.
- Сургалтад ашиглах технологи (бичиг баримт, үзүүлэн, зураг боловсруулах, дуу хөгжмийн програм, үгийн алдаа шалгагч, компьютерийн үйлчилгээний програм гэх мэт) -ийг сонгохдоо зохиогчийн эрхийн зөрчилгүй, сургалт, ахуй амьдралын бодит хэрэглээтэй, хэрэглэхэд хялбар байдал, найдвартай ажиллагааг харгалзан үзнэ.
- Сурагч нь гарын хурууны зөв байрлалаар алдаагүй, хурдан бичих, МХХТ-той ажиллах хэрэглээний зөв дадал хэвшилд суралцсан байна.
- Онлайн номын сан, виртуаль музей, цахим хичээл зэрэг сурагчийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон агуулгыг ашиглах, орчин үеийн мэдээллийн технологийн дэвшилтэт шийдэлтэй танилцуулахад анхаарна.
- Цахим харилцаа, интернэтийн орчинд соёлтой, аюулгүй ажилладаг болгон төлөвшүүлэхэд чиглүүлнэ.
8.7.2. Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх чиглэлээр:
- Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг үндэслэн үнэлгээг хийнэ.Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ нь сурагчдын хөгжил, сонирхол, эзэмшсэн мэдлэг, чадварт гарч байгаа ахиц, өөрчлөлтийг илрүүлэхэд чиглэнэ. Үүнд:
- Гарааны үнэлгээ, явцын үнэлгээ, өөрийн болон бусдын (багшийн, сурагчид бие биеэ үнэлэх, зөвлөх,урамшуулах, дэмжих) үнэлгээ, нэгжийн, улирлын, жилийн эцсийн үнэлгээ байна. Үнэлгээг тодорхой тодорхой шалгуурын дагуу хийнэ.
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сургалтын материаллаг орчин, сурагч бие даан суралцаж хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэхийг чухалчилна. Хүүхэд бүрийн хөгжих сургалтын орчинг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори, кабинет, тоног төхөөрөмжөөр хангасан байна. ӨГЬЕ!
[1] БСШУЯ.Суурь боловсролын цөм хөтөлбөр.48-56 ху
Comments
Post a Comment