ЭХХ - 3
Ээлжит хичээлийн хөтөлбөр № 3
Хичээлийн сэдэв: МХХТ – ийн зарим хэрэглээ
Хамрах хүрээ: 12 анги
Хугацаа: 40 минут
Хичээлийн зорилго: Сургалтын болон бусад зорилгоор баримт бичиг боловсруулах явцад түгээмэл шаардагддаг хэрэглээ болох АСКИЙ код дээр бичигдсэн бичвэрийг юникодруу хөрвүүлэх, онлайн горимд орчуулга хийх, засварлах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлийн зорилт:
- АСКИЙ ба юникодын ялгааг мэдэх
- Бичвэрийг юникодоор боловсруулахын ач холбогдлыг ойлгох
- Онлайн горимд орчуулга хийх
- Бичиг баримт хийх МS Word программын Spelling and grammar хэрэгслийг ашиглан англи хэл дээрх хялбар орчуулгатай бичвэрийн алдааг хянах
- Монгол хэл дээрх бичвэрийн алдааг шалган засварлах
Сургалтын арга зүй:
Тэмдэглэл хөтлөх, Харилцан ярилцах, Сурагчдаар мэдлэг бүтээлгэх
Сургалтын хэрэглэгдэхүүн:
- LCD проектор, үзүүлэн
- Ээлжит хичээлийн хөтөлбөр
- Сурах бичиг (12-р анги)
Хичээлийн явц:
№
|
Хичээлийн үе шат
|
Хугацаа
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
1.
|
Анги зохион байгуулалт
|
2 минут
|
Сурагчидтай мэндэлж ирцийг бүртгэнэ. Самбар дээр он, сар, өдрөө бичнэ.
|
Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.
|
2.
|
Сэдэлжүүлэлт
|
5 минут
|
Сурагчдыг 3 баг болгож хуваагаад цаасан дээр бичсэн зүйлсийг авчирч ирнэ. Хамгийн түрүүнд авчирч ирсэн баг хожно.
Авчирч ирэх зүйлс:
3 ш харандаа, 2 ш пинал, үсний боолт, ном, 100төгрөг, шугам, гутлын үдээс, хүзүүний зүүлт, Утас, календар, ээмэг
|
Сурагч бүр идэвхитэй байж тоглоно.
|
3.
|
Шинэ мэдлэг олгох үе шат
|
19 минут
|
Багшийн бэлдсэн слайдаас өөрсөддөө хэрэгцээт зүйлсийг тэмдэглэж авна.
|
Сурагч бүр бүтээлчээр тэмдэглэл хөтөлж авна.
|
4.
|
Бататгах үе шат
|
10 минут
|
- 2 баг болж хуваагдаад өнөөдрийн үзсэн хичээлээс юу ойлгосон тухай ярилцаж багаас нэг сурагч гарч ирж бусаддаа тайлбар өгнө.
|
Сурагчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,
|
5.
|
Үнэлгээ
|
2 минут
|
Стандарт бус үнэлгээ
| |
6.
|
Дүгнэлт
|
5 минут
|
Өнөөдрийн үзсэн хичээлээс юуг ойлгож авсан бэ?
|
С1: АСКИЙ ба юникодын ялгааг мэдэж авсан.
С2: Онлайн орчуулга хийх
С3: орчуулгын сайжруулалтын талаар мэдэж авсан.
|
7.
|
Гэрийн даалгавар
|
2 минут
|
Сурах бичиг хуудас 17 чадахуйн 1,2 – р даалгаврыг хийх
|
Даалгаварыг тэмдэглэнэ
|
Comments
Post a Comment