Сурагчдын зөвлөл гэж юу вэ?
Сурагчдын зөвлөл гэж юу вэ? Сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь сургуулийн нийт сурагчдын удирдах зөвлөл буюу тэдний төлөөлөл болсон дунд, ахлах ангийн манлайлагч сурагч нарын хамтын өөрийн удирдлагын байгууллага юм. Сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүдийг дараах шалгуураар сонгон авсан билээ, үүнд: - Нийгмийн идэвх, оролцоотой - Сурлагын дундаж үнэлгээ онц, сайн - Хариуцлага хүлээх чадвартай - Бүтээлч - Шинийг сэдэж эрэлхийлэгч - Анги, хамт олноо тэргүүлэн, манлайлагч Сурагчдын зөвлөлийн гишүүдийн бүрэн шинэчлэлтийг 1 жилийн хугацаатай хийх ба 2011 - 2012 оны хичээлийн шинэ жилд сурагчдын зөвлөлийг II хагас жилд шинэчилсэн болно. Сурагчдын өөрийн удирдлагын байгууллага нь төрийн өмчийн бүх сургуулиудад болон төрийн бус олон олон сургуулиудад байдаг сурагчдын шийдвэр гаргах төвшний дээд эрхтэй байгууллага билээ. Эдгээр байгууллагуудыг базаж байдаг "хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ" байдаг ба уг сүлжээний гол төлөөлөгч болох Нийслэлийн Х...
Comments
Post a Comment