МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ? Ta бүхэндээ Мэргэжлийн Зөвлөгөө Өгөгч мэргэжилтэй хүний хувьд энэ сэдвээр товчхон ч гэсэн зөвлье гэж бодлоо. 1. Мэргэжлийг хэдэн наснаас ч эхэлж сонгож болно. Сургууль төгсөх үедээ л сонгоно гэдэг бол буруу. Бид өдөр бүр л телевиз, радио, интэрнэт, ном гээд л олон олон мэргэжлийн хүмүүсийг хардаг шүү дээ. Тийм их боломж байхад яагаад энэ талаар бодож болохгүй гэж. Хойш бүү тавь. 2. Нэгээс илүү мэргэжил сонго. Жишээлбэл хамгийн их дуртай болмоор байгаа мэргэжил чинь юу вэ? Тэгээд тэрний дараа нь ямар мэргэжил байна? Ингэж нэгээс илүү мэргэжил бэлдэнээ гэдэг маань та сэтгэл дундуур хоцрохгүй байна гэсэн үг. Яагаад гэхээр та мэргэжлээ сонголоо гэхэд нэг мэргэжил болохгүй бол нөгөөх мэргэжлээ сонгочих боломжтой учраас. 3. Мэргэжлээ сонгохдоо өөрөө шийд. Зарим хүүхдүүд найз нөхөдтэйгөө адилхан мэргэжил сонгодог. Энэ нь магадгүй тэд найз нөхдөөсөө холдмооргүй ч юмуу, эсвэл бусдыг дуурайж тэдэнтэй адил болох сонирхлын улмаас байдаг. Тэгэхээр өөрөөсөө сайн асуу,...