ЭХХ - 1
Ээлжит хичээлийн хөтөлбөр № 1
Хичээлийн сэдэв: МХХТ – ийн хөгжил
Хамрах хүрээ: 12 –
р анги
Хугацаа: 40
минут
Хичээлийн зорилго: МХХТ – ийн хөгжлийн индекс, дэлхийн МХХТ – ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдал, дэлхийн орнуудын интернэт хэрэглээний талаар ойлголттой болно.
Хичээлийн зорилт:
- Дэлхийн МХХТ – ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдалын талаар тайлбарлах
- Дэлхийн улс орнуудын интернэт хэрэглээний талаар мэдлэгтэй болох
- Судалгааны болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан МХХТ – ийн хөгжлийн статистик тоо баримтыг сонгон ашиглах өөрийн эзэмшсэн мэдлэг ба чадварынхаа хүрээнд дүгнэлт өгөх.
Сургалтын арга зүй:
- Багаар ажиллах, Тэмдэглэл хөтлөх, Харилцан ярилцах, Сурагчдаар мэдлэг бүтээлгэх
- Сургалтын хэрэглэгдэхүүн: Бичгийн цаас, харандаа, үзэг, LCDпроектор, үзүүлэн, Ээлжит хичээлийн хөтөлбөр, Сурах бичиг (12-р анги)
Хичээлийн явц:
№
|
Хичээлийн үе шат
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
|
1.
|
Анги зохион байгуулалт
2 мин
|
Сурагчидтай мэндэлнэ. Ирц бүртгэнэ. Самбар дээр он, сар, өдрөө бичнэ.
|
Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.
|
|
2.
|
Сэдэлжүүлэлт 5 мин
|
Видео үзүүлнэ. Future
Technology.mp4 (3 минут)
Б: Энэ видеог үзээд ямар ойлголтыг авч, юу сурсан бэ?
|
Сурагчид анхааралтай үзэж өөрт төрсөн сэтгэгдэл үзэл бодлоо илэрхийлэх
С1: Одоо мэдээллийн технологи нь маш хурдацтай хөгжиж хүний хүний өдөр тутмын амьдралд нэвтэрч хэрэглэгдэж байна.
С2: Өндөр хөгжлийн түвшинг харлаа. Ирээдүйд бид нарын өдөр тутмын бүх зүйлс ухаалаг болох шинжтэй харагдаж байна.
С3: Нэг талаараа давуу тал ихтэй ч нөгөө талаараа сөрөг талаараа бид бэлэнчлэх сэтгэлгээтэй залхуу болох магадлалтай.
|
|
3.
|
Шинэ мэдлэг олгох
15 мин
|
МТ, МХХТ – ийн тухай бэлтгэсэн үзүүлэнг харуулна.
|
Тэмдэглэл хөтөлнө.
Өөрсдөд хэрэгтэй чухал зүйлсийг бүтээлчээр тэмдэглэх
|
|
4.
|
Бататгах үе шат
15 мин
|
Сурагчдыг 3 баг болгон хувааж
МХХТ-ийг нэрлэж зурах баг тус бүрээс нэг хүүхэд гарч ирч жишээгээ тайлбарлах, харилцан ярилцах
|
Багаар ажиллах сурагч бүрийг оролцуулахын тулд 5 өгүүлбэр гол зүйлсийг тэмдэглэх
o МХХТ-ийг нэрлэх,Хөгжлийн чиг хандлага,Амьдралд гүйцэтгэх үүрэг,Орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар ярилцах, гарсан дүгнэлтийг дэвтэртээ тэмдэглэх
|
|
5.
|
Үнэлгээ
1 мин
|
Өөрийн үнэлгээний хуудас
|
||
6.
|
Дүгнэлт
2 мин
|
Өнөөдрийн үзсэн хичээлийн талаар хамтдаа ярилцаж дүгнэнэ.
|
||
7.
|
Гэрийн даалгавар
1 мин
|
Гэрт түлхүүр үгсээр үгийн сүлжээ хийж ирэх
|
Даалгаварыг тэмдэглэнэ
|
|
Comments
Post a Comment